平台限制,最新最全内容请移步公众号“蒙研社”。
引自:蒙古国道路与交通部
ЧИНГИС ХААН ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ӨРГӨТГӨХ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ СУДАЛГААНЫ ХҮРЭЭНД ЖАЙКА-ИЙН СУДАЛГААНЫ БАГ БАЙГАЛЬ ОРЧИН БОЛОН НИЙГМИЙН АСУУДЛЫН СУДАЛГААГ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ
在成吉思汗国际机场产能提升扩建项目准备研究框架内JICA(日本国际协力机构)调查组实施了环境与社会问题调查
Товч танилцуулга
简要介绍
1957 онд ашиглалтад орсон Буянт-Ухаа олон улсын нисэх буудал нь цаг хугацааны эрхээр элэгдэж, техник, дэд бүтцийн хувьд хуучирсан байдалтай болсон.
1957年投入使用的布颜特·乌哈国际机场(旧成吉思汗机场)因时间推移而老化,技术和基础设施已呈陈旧状态。
Мөн газарзүйн байршлын онцлогийн улмаас нисэх буудлын өмнө болон зүүн талд орших уул толгод нь нисэх онгоцны хөөрөлт, буултын чиглэлд хязгаарлалт үүсгэж, нислэгийн саатал, цуцлалт байнга тохиолддог байв.
此外,由于地理位置的特点,机场前方和东侧的山丘对飞机起降方向造成限制,经常发生航班延误和取消。
Эдгээр нөхцөл байдлыг харгалзан Монгол Улсын Засгийн газар Японы Засгийн газрын хөнгөлөлттэй иений зээлийн хүрээнд нислэгийн үйл ажиллагаанд саадгүй байршилд Чингис хаан олон улсын нисэх буудлыг шинээр барьж, 2021 оны 7 дугаар сард ашиглалтад оруулсан.
鉴于这些情况,蒙古国政府在日本政府日元优惠贷款框架内,在对飞行活动无障碍的地点新建了成吉思汗国际机场,并于2021年7月投入使用。
Тус нисэх буудлыг Монгол Улсын Засгийн газар болон Японы дөрвөн компанийн хамтарсан “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК (НУБИЭ) концессын гэрээний дагуу үйл ажиллагааг явуулж байгаа бөгөөд Монгол, Японы хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон.
该机场根据特许经营合同由蒙古国政府与四家日本公司合资的“新乌兰巴托国际机场”有限责任公司(NUBIA)运营,已成为蒙日合作的象征。
2020–2021 онд COVID-19 цар тахлын нөлөөгөөр нисэх буудлын үйл ажиллагаа саарсан боловч зорчигчдын эрэлт 2023 онд эргэн сэргэж, 2024 онд нийт 2.18 сая зорчигч хүлээн авсан байна.
2020-2021年受COVID-19疫情影响,机场运营放缓,但旅客需求在2023年复苏,2024年共接待旅客218万人次。
Үүнээс 1.76 сая нь олон улсын чиглэлийн, 420 мянга орчим нь дотоодын чиглэлийн зорчигч байв.
其中176万人次为国际航线旅客,约42万人次为国内航线旅客。
Мөн тус онд нийт 11 мянган тонн ачаа тээвэрлэгдсэн бөгөөд үүнээс 7,780 тонн нь импортын, 3,220 тонн нь экспортын ачаа байжээ.
同年共运输货物1.1万吨,其中进口货物7780吨,出口货物3220吨。
Ийнхүү зорчигч болон ачаа тээврийн хэмжээ нь нисэх буудлын анхны төлөвлөлт, зураг төслийн хүчин чадлыг давж, агаарын тээврийн урсгал эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор нисэх буудлын зарим байгууламжид хэт ачаалал, түгжрэл үүсэх болсон.
如此这般,客货运输量超过了机场最初的规划和设计能力,随着航空运输流量急剧增加,机场部分设施开始出现超负荷和拥堵。
“НУБИЭ” ХХК нь хэсэгчилсэн шинэчлэл, үйл ажиллагааны сайжруулалт хийж байгаа боловч ирээдүйд нэмэгдэх зорчигч, ачаа тээврийн эрэлтийг бүрэн хангахын тулд илүү цогц, суурь арга хэмжээ авах шаардлагатай байна.
“NUBIA”有限公司虽然正在进行局部更新和运营改进,但为了完全满足未来增加的客货运输需求,有必要采取更全面、更根本的措施。
Иймд 2024 оны 9 дүгээр сард зохион байгуулагдсан Япон–Монголын дээд хэмжээний уулзалтын үеэр Монголын тал шинэ нисэх буудлын өргөтгөлийн төслийг хэрэгжүүлэхэд Японы талаас дэмжлэг үзүүлэхийг албан ёсоор хүссэн байна.
因此,在2024年9月举行的日蒙首脑会晤期间,蒙方正式请求日方为实施新机场扩建项目提供支持。
2025 оны зун нисэх буудлын орчмын бүсэд байгаль орчин, нийгмийн нөлөөллийн судалгааг хийж гүйцэтгэсэн.
2025年夏季,在机场周边区域进行了环境和社会影响调查。
Тус судалгааны хүрээнд агаар, ус, хөрсний бохирдлын хяналт, чичиргээ ба дуу чимээний үнэлгээ, нийгэм-эдийн засгийн нөхцөл байдлын шинжилгээг хийж гүйцэтгэсэн бөгөөд ирээдүйн нисэх буудлын өргөтгөлийн төлөвлөлтөд шаардлагатай суурь мэдээллийг бүрдүүлсэн.
在该调查框架内,开展了空气、水、土壤污染监测、振动与噪音评估、社会经济状况分析,为未来机场扩建规划汇总了必要的基础数据。
Төслийн бүрэлдэхүүн хэсэг
项目组成部分
Төслийн хүрээнд дараах байгууламж, дэд бүтцийг өргөтгөхөөр төлөвлөсөн:
项目框架内计划扩建以下设施和基础设施:
Зорчигч терминалын барилга
客运航站楼建筑
Автомашины зогсоол
汽车停车场
Нэвтрэх зам
进场道路
Агаарын хөлгийн зогсоолын талбай (перрон)
航空器停机坪
Явгалах зам
人行道
Инженерийн хангамжийн дэд бүтэц
工程供应基础设施
Тус төслийг Зам, тээврийн яам (ЗТЯ) хэрэгжүүлэх бөгөөд Хөгжлийн албан ёсны тусламжийн (ODA) зээлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
该项目将由道路与交通部实施,并计划在政府开发援助(ODA)贷款计划框架内实施。
Төслийн бэлтгэл судалгааг 2025 оны 4 дүгээр сараас 2026 оны 5 дугаар сарын хооронд зохион байгуулах хуваарьтайгаар хэрэгжүүлж байна.
项目准备研究正按计划于2025年4月至2026年5月之间组织实施。
Байгаль орчин, нийгмийн төлөв байдлын судалгааны үр дүн
环境与社会现状调查结果
Агаарын чанар:2014–2016 оны хяналт шинжилгээ болон 2020 оны Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ (БОННҮ)-ний судалгааны үр дүнгээр SO₂, NO₂ болон тоосны агууламж улсын стандартаас доогуур гарсан нь нисэх буудлын орчимд агаарын чанар ерөнхийдөө сайн байгааг харуулж байна.
空气质量:2014-2016年的监测及2020年环境影响评价(EIA)调查结果显示,二氧化硫、二氧化氮和粉尘含量低于国家标准,表明机场周边空气质量总体良好。
Үүнээс гадна, 2025 оны зуны агаарын чанарын судалгаагаар төслийн талбайн баруун хэсэгт том ширхэгт тоосонцрын агууламж стандарт хэмжээнээс бага зэрэг давсан боловч нийт хэмжилтийн үр дүн нь зөвшөөрөгдөх хүлцэх агууламжийн хүрээнд байсан.
此外,2025年夏季空气质量调查显示,虽然项目场地西侧的大颗粒粉尘含量略超标,但总体测量结果在允许的耐受浓度范围内。
Усны чанар:Гадаргын болон гүний усанд хүнд металлын болон нянгийн бохирдол илрээгүй.
水质:地表水和地下水中未发现重金属和细菌污染。
Мөн нисэх буудлын ахуйн бохир усны менежмент зүй зохистой хийгдэж байна.
此外,机场的生活污水管理得当。
Хог хаягдлын менежмент:Ахуйн болон аюултай хог хаягдлыг зохих ёсоор ангилан ялгаж, хадгалж, бүртгэл хөтөлдөг.
废物管理:生活垃圾和危险废物均经过适当分类、储存并有记录。
Зохисгүй хог хаягдал хаясан болон зөрчилтэй тохиолдол илрээгүй.
未发现乱扔垃圾或违规情况。
Хөрс, гүний усны бохирдол: Тос тосолгооны материал, химийн бодисын зөв зохистой менежмент нь асгарах эрсдэлийг бууруулдаг.
土壤和地下水污染:润滑油和化学物质的正确管理降低了泄漏风险。
Газрын доорх усанд ямар нэгэн бохирдол илрээгүй.
地下水中未发现任何污染。
Дуу чимээ, чичиргээ: Хэмжилтийн үр дүнгээр дуу чимээ, доргилтын түвшин нь байгаль орчны стандартыг хангаж байгаа боловч зарим оршин суугчид нисэх онгоцны дуу чимээ гол нөлөөлөл үзүүлж байгаа талаар санаа зовниж байгаагаа илэрхийлсэн.
噪音与振动:测量结果显示噪音和振动水平符合环境标准,但部分居民表示担心飞机噪音是主要影响。
Ердийн нөхцөлд нисэх буудлын орчмын дуу чимээний түвшин стандарт хэмжээнээс давахгүй байгаа бол онгоц хөөрөх болон буух үеийн богино хугацаанд дуу чимээний түвшин түр хугацаанд стандартад заасан хэмжээнээс давдаг байна.
在正常情况下,机场周边的噪音水平未超过标准限值,但在飞机起降的短时间内,噪音水平暂时超过了标准规定的限值。
Газрын суулт:Гүний усны зүй зохистой ашиглалтын үр дүнд газрын хотойлт болон суулт илрээгүй байна.
地面沉降:由于合理利用地下水,未发现地面塌陷和沉降。
Үнэр: Хог хаягдлын менежментийн болон ахуйн бохир ус цэвэрлэх арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлж буй тул үнэрийн бохирдол илрээгүй байна.
气味:由于有效实施了废物管理和生活污水处理措施,未发现气味污染。
Биологийн олон янз байдал: Нисэх буудлын орчимд шувуудын идэвхтэй байдал ажиглагддаг тул шувуудтай мөргөлдөх эрсдэлийг бууруулах арга хэмжээг тогтмол хэрэгжүүлэх шаардлагатай.
生物多样性:观察到机场周边鸟类活动频繁,因此需要定期实施降低鸟击风险的措施。
Байгаль орчинд үзүүлэх өргөн хүрээний нөлөөлөл хязгаарлагдмал байна.
对环境的广泛影响有限。
Нийгмийн байдал:Зөвлөлдөх уулзалтуудаар орон нутгийн иргэд эдийн засгийн үр өгөөжид өндөр хүлээлттэй байгаагаа илэрхийлсэн ба дуу чимээ болон байгаль орчны нөлөөлөл үзүүлж болзошгүй нөлөөллийн талаар санаа зовниж байгааг тэмдэглэсэн.
社会状况:在磋商会议上,当地居民表示对经济效益有很高期待,并指出对噪音和可能产生的环境影响表示担忧。
Мөн орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн хувьд хүйсийн тэгш бус байдал ажиглагдсан.
此外,在当地就业方面观察到了性别不平等。
Осол эрсдэл ба аюулгүй байдал: Сүүлийн гурван жилийн хугацаанд Чингис хаан олон улсын нисэх буудлын орчимд нийт 48 зам тээврийн том, жижиг осол бүртгэгдсэн байна.
事故风险与安全:过去三年中,成吉思汗国际机场周边共记录了48起大小道路交通事故。
Харин нисэх онгоцны үйл ажиллагаанд шувуудтай мөргөлдөх эрсдэл хэвээр байгаа тул зэрлэг амьтдын хяналт шинжилгээний арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлж байна.
而飞机运行中的鸟击风险依然存在,因此正在持续实施野生动物监测措施。
Уур амьсгалын өөрчлөлт: Нисэх буудлын үйл ажиллагаанаас нүүрсээр ажилладаг дулааны станц, нислэгийн үйл ажиллагаа болон тээврийн хэрэгслийн хэрэглээнээс CO₂ ялгарч байна.
气候变化:机场运营中的燃煤热电站、飞行活动及车辆使用正在排放二氧化碳。
Байгаль орчин, нийгмийн нөлөөллийг бууруулах арга хэмжээ
降低环境与社会影响的措施
Агаарын чанарын арга хэмжээ: Ус шүрших замаар тоос дарах, тээврийн хэрэгслийг тогтмол үзлэг шалгалт хийх, агаарын чанарын хяналт шинжилгээг тогтмол хийх.
空气质量措施:通过洒水抑尘、定期检查车辆、定期进行空气质量监测。
Усны чанарын хамгаалах арга хэмжээ:Тунадас шүүх хавхлаг, тос-усны ялгагч төхөөрөмж суурилуулах, зөөврийн бохир ус цэвэрлэх байгууламж ашиглах (барилга угсралтын ажлын явцад), онгоц угаасан саарал усны зохистой менежментийг авч хэрэгжүүлэх, гүний усыг хяналттайгаар ашиглах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх.
水质保护措施:安装沉淀过滤阀、油水分离装置,使用移动式污水处理设施(施工期间),对飞机清洗灰水采取合理管理,以及受控使用地下水等措施。
Хог хаягдлын менежмент: Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, дахин боловсруулах, аюултай хог хаягдлын менежментийг зөв зохистой хэрэгжүүлэх, бүртгэл хөтлөх.
废物管理:在源头对废物进行分类、回收,正确实施危险废物管理并保存记录。
Хөрс, гүний усны хамгаалалт: Химийн бодис хадгалах үед асгаралт, хөрсөнд нэвчилтээс урьдчилан сэргийлэх, тогтмол хяналт, үзлэг шалгалт хийх.
土壤和地下水保护:储存化学物质时防止泄漏和渗入土壤,进行定期监控和检查。
Дуу чимээ, чичиргээний хяналт: Дуу чимээ бага үүсгэх тоног төхөөрөмж ашиглах, ажлын хуваарийг оновчтой болгох, тогтмол хяналт, үзлэг шалгалт хийх.
噪音与振动控制:使用低噪音设备,优化工作时间表,进行定期监控和检查。
Газрын суултаас урьдчилан сэргийлэх: Гүний усны ашиглалтыг зүй зохистой зохицуулж, хяналт шинжилгээг тогтмол үргэлжлүүлэн хийх.
预防地面沉降:合理调节地下水的使用,并继续进行定期监测。
Үнэрийн бохирдлын хяналт:Хог хаягдлын зохистой менежмент, хог хаягдал түр хадгалах савны эрүүл ахуйн шаардлагыг хангах.
气味污染控制:合理的废物管理,确保废物临时储存容器符合卫生要求。
Биологийн олон янз байдал ба шувуудтай мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх: Эрчимжүүлсэн харуул, хяналтыг нэмэгдүүлэх, ургамлын хяналт мониторинг хийх, амьдрах орчныг зохицуулах, шувуудын идэвхийг хянах.
生物多样性及预防鸟击:增加强化巡逻和监控,进行植物监测,调节栖息地,控制鸟类活动。
Нийгмийн болон жендерийн арга хэмжээ: Эмэгтэйчүүдэд зориулсан байгууламжийг бий болгох, жендерийн сургалт зохион байгуулах, дарамт шахалтын эсрэг тогтолцоо нэвтрүүлэх, орон нутгийн иргэдтэй тогтмол хамтран ажиллах.
社会与性别措施:建立女性专用设施,组织性别培训,引入反骚扰机制,与当地居民定期合作。
Осол эрсдэл ба аюулгүй байдлын арга хэмжээ: Замын хөдөлгөөний удирдлагын төлөвлөгөө хэрэгжүүлэх, аюулгүй ажиллагааны сургалт зохион байгуулах, зэрлэг амьтдын эрсдэлийн менежментийг сайжруулах.
事故风险与安全措施:实施交通管理计划,组织安全操作培训,改善野生动物风险管理。
Уур амьсгалын өөрчлөлттийн эсрэг арга хэмжээ: Байгаль орчинд бага нөлөө үзүүлэх тоног төхөөрөмж ашиглах, эрчим хүч хэмнэх үйл ажиллагааны дадал хэвшлийг төлөвшүүлэх, тээврийн хэрэгсэл болон тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг тогтмол хийж гүйцэтгэх.
应对气候变化措施:使用对环境影响小的设备,培养节能操作习惯,定期对车辆和设备进行维护保养。
Эдгээр үнэлгээг хийж, зохих сэргийлэх, бууруулах арга хэмжээг хэрэгжүүлснээр төсөл хариуцлагатай, тогтвортой байдлаар хэрэгжих болно.
通过进行这些评估并实施相应的预防和缓解措施,项目将以负责任和可持续的方式实施。
声明:欢迎读者监督,如翻译有误请留言纠正!

